Language
  • Mongolian
  • English (US)
  • TOEIC Шалгалтын анкет

  • I. Товч танилцуулга

  •  - -
  • Format: 00000000.
  • Format: 00000000.
  • I. I Шалгалтын мэдээлэл

  • II.  Онцлох мэдээлэл

  • III. Англи хэлний талаарх мэдээлэл

  • IV. Шалгалттай холбоотой мэдээлэл

  • Clear
    • Agreement with examiner 
    •  

      TOEIC (Test of English for International Communication) англи хэлний олон улсын шалгалтыг  АНУ-ын ETS (Educational Testing Service) төвийн үйл ажиллагааны журам, шалгалтын стандартыг мөрдөн ажиллах  зорилгоор  нэг талаас  Англи хэлний хөтөлбөрийг магадлан  итгэмжлэх холбоог төлөөлж /цаашид Гүйцэтгэгч гэх/, нөгөө  талаас иргэн /цаашид Шалгуулагч гэх/ нар  харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 

      Нэг. Ерөнхий зүйл

      Гэрээний зорилго нь Гүйцэтгэгч тал олон улсын TOEIC шалгалтыг зохион байгуулах, Шалгуулагч  тал уг шалгалтыг өгөхдөө гэрээнд заасан төлбөр төлөх хэлцлийн нөхцөл, Талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, тэдгээртэй холбоотой үүсэх бусад харилцааг зохицуулахад оршино.  

      Хоёр. Шалгуулагчийн эрх үүрэг

      2.1. Шалгалтын бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах;

      2.2. Шалгалтын зохион байгуулалтын талаар санал хүсэлт тавих; 

      2.3. Шалгалт эхлэхээс 24 цагийн өмнө бүртгүүлсэн байх; / зөвхөн монгол улсад хүчинтэй шалгалт өгөх тохиолдолд/

      2.4. Шалгалт эхлэхээс 20 минутын өмнө шалгалт өгөх байранд ирсэн байх;

      2.5. Шалгуулагч шалгалтад ирэхдээ хүчинтэй иргэний үнэмлэхтэй, цагтаа  ирэх (биеийн байцаалтгүй болон хоцорсон тохиолдолд шалгалтад орох боломжгүй) ;

      2.6. Шалгалтын өдрийг хойшлуулах тохиолдолд шалгуулагч шалгалт өгөхөөс 2 өдрийн өмнө өөрийн биеэр ирж бичгээр хүсэлт гарган 1 удаа хойшлуулах эрхтэй;

      Гурав. Гүйцэтгэгчийн эрх үүрэг

      3.1. Шалгалт авах өдрийг товлох;

      3.2. Шалгалт зохион байгуулах, нөхцөл, үйл явц, бэлтгэл ажлыг шалгуулагчид дэлгэрэнгүй танилцуулж мэдээлэл өгөх;

      3.3. ETS төвийн шалгалтын журмыг нарийн мөрдөн ажиллаж шалгалтыг олон улсын стандартын дагуу зохион байгуулах; 

      3.4. Шалгалтын онооны хуудас зөвхөн 1 удаа олгогдоно, дахин олгогдохгүй. Хамтран ажилладаг байгууллагаас бусад гуравдагч этгээдэд шалгалтын оноог мэдээллэхгүй;

      Дөрөв. Төлбөр тооцоо, гэрээний хугацаа

      4.1. Шалгалтын төлбөрийг шалгалт эхлэхээс өмнө 24 цагийн өмнө тушаасан байна. 

      4.2. Төлбөр буцаах тохиолдолд төлбөрийн 10 хувийг суутган буцаан олгоно.

      4.3. Шалгалтын төлбөрийг доорх нөхцлүүдэд буцааж олгохгүй байх. Үүнд:

           4.3.1. Шалгуулагч өөр хүнээр шалгалт өгүүлэхийг завдсан, хээл хахууль, шан                 харамж өгөхийг оролдсон нь илэрсэн тохиолдолд;

           4.3.2. Шалгалтын явцад хуулахыг оролдох, бусдаас дэмжлэг авах, гар утас,                     смарт цаг авч орох, овог нэр,  регистрийн дугаараа буруу бичих                           зэргээр хууран мэхлэхийг оролдож шалгалтыг хүчингүй болгосон                         тохиолдолд; 

           4.3.3. Шалгуулагч хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалт өгч чадахгүй 2.6-д                     зааснаар гүйцэтгээгүй тохиолдолд; 

           4.3.4. Шалгуулагч шалгалтын цагаас хоцорч шалгалтад ороогүй тохиолдолд;

           4.3.5. Шалгуулагч хугацаа дууссан биеийн байцаалттай шалгалтад ирсэн                       тохиолдолд;

      4.4. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болох бөгөөд шалгалт зохион байгуулагдах өдөр хүртэл хүчинтэй.

      Тав. Маргаан шийдвэрлэх

      Энэхүү гэрээтэй холбогдон үүсэж болзошгүй санал зөрөлдөөн, маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Маргааныг зөвшилцөөнөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу харъяалах шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.

    • II.  Онцлох мэдээлэл 
    • Image field 16
    • Should be Empty: