ЗОРИГ САНГИЙН "ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ" ХӨТӨЛБӨР
Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуусыг Зориг сан ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна. Хөтөлбөрийг Конрад Аденауэр сангаас 5 дэх жилдээ санхүүжилж байгаа болно.
Бид хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжлийг дэмжих зорилгоор 6 дахь жилдээ ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.
Тавигдах шаардлага:
- 22-30 настай байх
- Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх
- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх
- Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх
- Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг байх
- Байгаль орчиндоо эерэг өөрчлөлт авчрах хүсэлтэй байх
Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг зохион байгуулагч тал хариуцна.
Жич: Томилолтын зардал олгохгүй болно.
Шалгаруулалтын хуваарь:
-
Онлайн өргөдөл хүлээж авах: 2021.08.18 - 2021.09.15
-
Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2021.09.14
-
Ярилцлага болох: 2021.09.15-21
-
Хөтөлбөр эхлэх: 2021.09.27 - 2021.10.05
Хөтөлбөрт 21 оролцогч шалгаран оролцоно.
Хөтөлбөрийн лавлах утас: 315444
Өргөдлийн маягтыг www.zorigfoundation.org болон Zorig Foundation фэйсбүүк хаягаар дамжуулан онлайнаар бөглөх бөгөөд 2021 оны 09 сарын 08-ны өдрийн Улаанбаатарын цагаар 23:59 цаг хүртэл хүлээн авна.