Нийгэмдээ хувь нэмрээ оруулж, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй STEM чиглэлээр карьераа эхлүүлж буй залуу эмэгтэйчүүдийг EMPOWERING WOMEN IN STEM ХӨТӨЛБӨР-д урьж байна.
Энэхүү нэг сарын эрчимжүүлсэн хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологи, математик, инженерийн салбарт карьераа эхлүүлж буй залуу эмэгтэйчүүдийн ур чадвар, нийгмийн оролцоог дээшлүүлэхээс гадна дээрх салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгахад хувь нэмэр оруулах боломжуудыг олгодог.
Тавигдах шаардлага:
- Шинжлэх ухаан технологийн чиглэлээр ажилладаг эсвэл суралцаж төгссөн байх
- 22-30 насны эмэгтэй байх
- 1 сарын турш долоо хоногт 8 хүртэлх цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой
- Улаанбаатар хотод оршин суудаг байх
- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
- Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх
Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд 2022 оны 2-р сарын 28-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна. Хоцорсон материалыг шалгаруулалтанд оруулахгүй болно.
*Зориг сан нь хүний эрх, тэгш оролцоог дэмжигч байгууллага бөгөөд оролцогчдыг яс үндэс, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин, нийгмийн гарал болон бусад ялгаатай байдлыг хөтөлбөрийн шалгаруулалтад харгалзан үздэггүй болно.