АНКЕТ,
  • АНКЕТ

    ПАРАГЛАЙДЕРИЙН НИСЭГЧИЙН СУРГАЛТ
  • СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

    Анхан шатны сургалт зааварлагч багшийн бүрэн хяналтан доор явагдана. Сургалтын үр дүнд та бие даасан “SOLO” нислэг хийх чадварт хүрч очих бөгөөд зааварлагч багш таныг “SOLO” бие даасан нислэг хийхэд ерөнхий удирдлага, зааварчилгаагаар бүрэн хангаж ажиллана. 1. ОНОЛЫН ХИЧЭЭЛ Онолын сургалтаар суралцагч бүр аэродинамик, далавчны жолоодлого, цаг агаар, нислэгийн онол, нисэгчийн шийдвэр гаргалт, радио-богино долгионы станцын хэрэглээ гэх сэдвүүдээр онолын түвшинд сонсож эзэмшинэ. Нислэгийн хөөрөх болон газардах талбайн үйл ажиллагаа: Нислэгийнталбай бүр дагаж мөрдөх ёстой үйл ажиллагааны заавар журамтай байдаг. Энэ бүлгээр тухайн газар дээр ямар үйл явц өрнөдөг эсэхийг авч үзэх болно. Та өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс сургалтынхаа эхэн хэсэг тэдгээр зүйлсийн тухай мэдээлэлтэй байх шаардлагатай. Параглайдер далавчны техник ажиллагаа: Нисэгч нь далавчтай холбоотой мэргэжлийн хэллэг, нэр томъёонуудыг сайтар ойлгож, мэдсэн байх нь маш чухал. Далавч хэрхэн, яаж нисдэг тухай ерөнхий ойлголттой байх нь нэн чухал ба нислэгийн үед ямар нэг зүйл тохиолдоход танд техникийн мэдлэг тань тус болох юм. Цаг агаар: Цаг агаарын байдал нислэгийн үед хамгийн чухал. Цаг агаарыг урьдчилан таамаглах боломжтой ба нисэгч хүний хувьд нислэгийн турш ямар байхыг урьдчилан таамаглах боломжтой. Цаг агаарыг мэдэрч чадах нь нислэгийн үеийн аюулгүй байдалд маш чухал байдаг. Хүний хүчин зүйлс болон хориглох зүйлс: Нисэгч байхын тулд танд зарим хязгаарлалтууд тавигдана. Хязгаарлалтуудыг зөрчин нислэгт гарсан тохиолдолд та аюулд өртөх эрсдэл өндөр тул хориглох зүйлсийг мэдэж авч, өөрийн хувийн төлөвшилдөө суулган, ягштал баримтлаж байх үүрэгтэй. 2. ГАЗРЫН БЭЛТГЭЛ Газрын бэлтгэл сургалтууд өдөрт 2-3 цаг үргэлжлэх ба нийтдээ 30 цагийн зааварчилгаанаас бүрдэнэ. Газрын бэлтгэлээр далавчаа босгох, тогтоох, удирдах ерөнхий дасгалуудыг хийж далавчаа мэдэрч сурна 3. НИСЛЭГ Сурагч онолын болон газрын бэлтгэл сургалтад хамрагдан, зааварлагч багш зөвшөөрснөөр “SOLO” нислэгхийнэ. Нислэгийн ерөнхий зарчим:· Хөөрөлт · Газардалт· Чиг шулуун нислэг· Агаарт хурдлах мөн хурд буруулж зогсох· Агаарт эргэлт үйлдэх· Тойргоор нисэх Бие дааж нислэг үйлдэх:· Бие дааж “SOLO”нислэгт гаргахын өмнөх шалгалт· Анхны “SOLO”нислэг үйлдэх· Нислэгээ бататгах Ганцаарчилсан “SOLO”нислэг хийхэд Танд ямар хэмжээний сургалт шаардагдах вэ? Хүн бүрийн сурах ур чадвараас шалтгаалан бие даан нислэг хийх хүртэлх хугацаа харилцан адилгүй байдаг. Журмын дагуу хамгийн багадаа 40 цагийн сургалт шаардлагатай. Сургалтын хуваарийг хэтэрхий урт хугацаагаар тараан хуваарилах эсвэл сургалтын дундуур хэтэрхий урт завсардал авахгүй байх нь чухал. Параглайдераар нисэхэд эрүүл мэндийн хувьд ямар шаардлага тавьдаг вэ? 1. Ойрын 2 жилийн дотор мэс засалд ороогүй байх (тархи толгойн, дотрын, гэмтлийн, үе мөчний г.м) 2. Хөл, гар зэрэг тулгуур эрхтний гэмтэл, гажиг, согогогүйбайх 3. Зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байх 4. Тэнцвэрийн эрхтний үйл ажиллагаа хэвийн байх 5. Мэдрэлийн эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн байх Сургалт эхлэхэд хэрэглэгдэх зүйлс 1. Далавч (клубээс хангана) 2. Суудал (клубээс хангана) 3. Каск (клубээс хангана) 4. Богино долгионы радио (клубээс хангана) 5. Биед эвтэйхэн хувцас 6. Шагай хамгаалсан спорт гутал 7. Бээлий 8. Бусад хувийн бэлтгэлБичиг баримт 1. Иргэний үнэмлэхийн хуулбар 2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас 3. Гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ 4. Төлбөр төлсөн баримт ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!! АГААРЫН СПОРТЫН ШОНХОР КЛУБ Утас: 91902001, 99086452
  •  - -
  • Browse Files
    Drag and drop files here
    Choose a file
    Cancelof
  • Should be Empty: