WARREN’s KEY байгуулагдсан түүх
1750 оны зун Peter Locke нэртэй залуу дархан гэр бүлийнхээ мэргэшиж ирсэн цоож урлах урлалыг шингээсэн нэгэн гайхамшигт нүсэр том харшийг сүндэрлүүлжээ. Тус харшаас олон төрлийн түлхүүрийг олох боломжтой бөгөөд бүгд өөр өөрсдийн гэсэн далдын нөлөөтэй юм санж.. Харшийг өөрчилж өргөжүүлэн аж төрсөөр ирсэн Locke-нхон тус харшид амьдрахаа больсон бөгөөд дэлхийн хоёр дугаар дайны үеийн нуувч болон ашиглагдах болов. Дэлхийн хоёр дугаар дайны дараа Hans Riffel гэгч эр ид шидийг түлхүүрээр keyhouse-н дүрмийг бий болгосон нь харшийн гол хаалганы түлхүүр болон хадгалагдан үлдсэн гэдэг. Тэрээр насанд хүрсэн хүмүүсийн сэтгэл хар энергиэр хордсон байдаг гэж үзээд харшийн гол хаалганы түлхүүрийг насанд хүрсэн хүн бүрийн ид шидийн нүдийг шууд хаадаг нөлөөтэй болгосон юм гэнэ. Тус харшийн гол хаалганы түлхүүр цэцэрлэгт хүрээлэн дэх саравчинд нууц хэлбэрээр орших бөгөөд олон жилийн дараа Locke-н үр удам болох нэгэн хүү олсоноор бусад түлхүүрүүдийн эрэлд гарах болно… Тэрээр түлхүүрүүдийг харын хүчнээс хамгаалах зорилготойгоор WARREN’s KEY бүлгэмийг байгуулжээ.
6Questions