1-р шатны өргөдөл нь сурагчийн ерөнхий дүр зургийг гаргах зорилготой тул та бүх асуултад үнэн зөв хариулаарай.
1-р шатны өргөдөл дараах хэсгүүдээс бүрдэнэ:
- Сурагчийн ерөнхий мэдээлэл
- Сурагчийн академик мэдээлэл
- Сурагчийн гэр бүлийн мэдээлэл
- Асуулт, хариулт
Санамж: Эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл илэрвэл тухайн мэдээллийг батлах бичиг баримт шаардах ба тухайн мэдээлэл хуурамч болох нь батлагдвал бид таны өргөдлийг цуцалж, дараа дараагийн жилүүдэд өргөдлийг тань хүлээн авахгүй гэдгийг анхааруулж байна.
Энэхүү шатанд сурагчийн 2023-2024 оны хичээлийн жилийн дүнгийн хуудас шаарддаг тул өргөдлөө эхлэхээсээ өмнө холбогдох бичиг баримтыг цуглуулахыг зөвлөж байна.
Элсэлтийн өргөдөл дэх мэдээлэл сургуульд тэнцэн орсны дараа хуурамч болох нь илэрвэл тухайн сурагч нь Хүмүүн сургуульд үргэлжлүүлэн суралцах эрхгүй болно.
Бидний онцлог бол олон талт хүрээлэл, тиймээс Хүмүүн Сургуулийн талаар мэддэг, сургалтын арга барилтай нь санал нийлдэг, хүсэл эрмэлзлээр дүүрэн сурагчийг таних нь энэ шатны зорилго юм. Сургуулийн талаар бүрэн мэдээлэлгүй бол мэдээлэл аваад, яагаад ормоор байгаагаа бүрэн тодорхойлсны дараа өргөдлөө бөглөхийг зөвлөж байна.