"Монголын Шувуу Хамгаалах Төв" ТББ нь амьтан судлалын мэргэжлийн байгууллага бөгөөд 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж бүс нутгийн хэмжээнд шувуу судлах, хамгаалах, сургалт сурталчилгааны төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэж байна. Бид Дорнод аймгийн Дашбалбар суманд 2019 оноос “Чух” шувуу судлалын суурин, Төв аймгийн Баян суманд 2024 оноос “Баян” махчин шувууны судалгааны сууринг ажиллуулж эхэлсэн бөгөөд дээрх суурингууд болон манай байгууллагын судалгааны ажлуудад оролцох сонирхолтой оюутан залуусыг бүртгэж байна.
Та бүхэн 10 буюу түүнээс дээш хоногоор сайн дурын ажил хийх боломжтой ба III/20-нээс IX/30-ныг хүртэлх өдрүүдээс сонгон бүртгүүлнэ үү.
Байршил: