✨Манай инженерчлэлийн хөтөлбөрийн давуу талууд:
Пуужин бүтээх зориулалтын Aerospace лаборатори:
Сансрын технологийн инженерчлэлд хэрэглэгдэх суурь тоног төхөөрөмжүүд дээр "Workshop" хэсэгт ажиллах, химийн лабораторид түлш боловсруулах болон танхимын цогц орчинд суралцах.
Инженерчлэлийн тооцоо, зураг төсөл зохион бүтээх арга барилд цэгцтэй суралцах:
"Solidworks" програм хангамжийн тусламжтайгаар "Computer Aided Design"-ний үндсэн ойлголт, хэрэглээг пуужингийн эд анги бүтээж, түүнийгээ хийсвэр орчинд загварчлах замаар инженерийн ажлын зураг бэлтгэж сурах.
3 Хэмжээст загвар бүтээж, 3D принтерээр хэвлэж сурах:
Creality загварын 3 хэмжээст принтерүүд дээр хэрхэн өөрийн бүтээсэн загварыг хэвлэх, хэвлэхийн өмнөх тохиргоонууд болон эд ангиудын үйлдвэрлэлийн процесст хийгдэх шаардлагуудад суралцах.
Нийлмэл материал боловсруулж сурах:
"Carbon fiber" болон "Fiber Glass" зэрэг нийлмэл материалыг лабораторийн аргаар бэхжүүлэх арга барилд суралцах.
Цахилгаан хэлхээний суурь мэдлэгийг биет PCB бүтээл болгох:
Микроконтроллерт суурилсан цахилгаан хэлхээний загварчлалыг хийсвэр орчинд туршин бодитоор угсарч, шаардлагатай хэлхээний хавтангуудыг "EASYEDA" програм хангамжийг ашиглан үйлдвэрийн аргаар бүтээх.
Пуужингийн түлш хэрэглэх, турших нөөц:
Пуужингийн хөдөлгүүр ашиглах Калийн-Нитрат болон Сорбитол суурьтай химийн түлшний дулааны аргаар лабораторийн нөхцөлд бэлтгэх
Mission report:
Суралцагч бүр өөрийн бүтээсэн I ангиллын хатуу түлштэй туршилтын пуужинг хөөргөж дууссаны дараагаар өгөгдлийг нэгтгэж шинжлэх ухааны туршилтын үр дүнгийн тайлан болгон бэлтгэх.
L1 Certification:
Олон улсын "Их Чадлын Пуужин"-ийн Level 1-ийн гэрчилгээ болон тэмдэг авна.