СОЦИОЛОГИЙН ЗУНЫ СУРГУУЛЬ-2025 Logo
  • СОЦИОЛОГИЙН ЗУНЫ СУРГУУЛЬ

    Өргөдөл гаргагчид энэхүү формыг гүйцэт бөглөж илгээнэ үү.
  • Зуны сургуулийн зорилго  

    Социологийн зуны сургуулийн зорилго нь залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх замаар монголын нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

    Хөтөлбөрийн товч танилцуулга

    Социологийн зуны сургууль нь нийт 10 хоног үргэлжлэх хагас вакумжуулсан хөтөлбөр юм. Хөтөлбөрийн эхний 2 өдөр оролцогчид Улаанбаатар хотод болох судалгааны арга зүйн хичээлүүд болон хөтөлбөр үргэлжлэх орон нутгийн талаар мэдээлэл олгох бүтэн цагийн сургалтад хамрагдана.

    Зуны сургуулийн үлдсэн хугацаанд оролцогчид хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод болох нийгмийн зүтгэлтнүүд, мэргэжлийн судлаачдын хичээлд сууж, орон нутгийн нөхцөл байдалтай танилцаж, хөтөлбөрийн дагуу бие дааж болон багаараа  судалгааны төсөл хэрэгжүүлнэ.

    Хөтөлбөрт материал хүлээн авах хугацаа 2025.07.04-ны 18:00 цаг хүртэл.

    Тавигдах шаардлага

    Зуны сургуульд оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    • Социологид суралцах хүсэл, сонирхолтой байх
    • 18 нас хүрсэн байх
    • 2025.08.01-2025.08.11-ны хооронд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үргэлжлэх хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой байх
    • Зуны сургуульд оролцогч нь их, дээд сургуулийн 2-оос 4 дүгээр курсийн оюутнууд болон залуу мэргэжилтнүүд.
    • Мэргэжил харгалзахгүй.

    Зуны сургууль нь танд дараах боломжуудыг олгоно

    • Судалгааны арга зүйд суралцах
    • Социологийн суурь ойлголтуудаар мэдлэгээ тэлэх
    • Оролцогч бүр ганцаарчлан болон багаараа судалгааны ажил санаачилж, турших
    • Залуу судлаачдын хүрээлэлд нэгдэж, мэргэжлийн хүрээнд өсөн дэвших

    Сонгон шалгаруулалт

    Нэгдүгээр шат: Өргөдөл гаргагчдын өргөдлийн асуултуудад оновчтой хариулсан байдал болон CV-г харгалзан сонгоно. 

    Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатанд тэнцсэн өргөдөл гаргагчидтай ярилцлага хийж хөтөлбөрийн оролцогчдыг сонгон шалгаруулна.  

  • ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Эсээ

  • Browse Files
    Drag and drop files here
    Choose a file
    Cancelof
  • Browse Files
    Drag and drop files here
    Choose a file
    Cancelof
  • Should be Empty: