“Ногоон санхүүжилтийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх хөтөлбөр” Logo
  • “Ногоон санхүүжилтийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх хөтөлбөр”

    Өргөдлийн маягт
  • Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо), Азийн сан хамтран Австралийн Гадаад хэргийн яамны (DFAT) санхүүгийн дэмжлэгтэйгээр санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүдийг чадавхжуулах "Ногоон санхүүжилтийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх хөтөлбөр"-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. 

    Уг хөтөлбөр нь санхүүгийн салбарт ажилладаг, тогтвортой санхүүжилт, жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн чиглэлд мэргэшиж, манлайлах, өөрийн ажиллаж буй чиглэлд карьерын шат ахиулах хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Нийт 25 оролцогчдыг шалгаруулна. 

    Хөтөлбөрт хамрагдсанаар: 

    • Уян хатан манлайллын ур чадварт суралцах
    • Ажил мэргэжлийн манлайлал, стратегийн харилцаа холбоо, хэлэлцээр хийх арга техникт суралцах, ур чадвараа сайжруулах 
    • Жендэрийн эрх тэгш байдал, шударга ёс, тогтвортой, ногоон санхүүжилтийн тухай ахисан түвшний ойлголт олж авах
    • Санхүүгийн салбарын эмэгтэйчүүд харилцан мэдлэг, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах, хамтдаа хөгжих, биенээ урамшуулж, зоригжуулах
    • Ажил амьдралын тэнцвэр, хувийн хөгжил, сэтгэлзүйн талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах 
    • Өөрт тохирсон удирдлага, манлайллын арга барил, үнэт зүйл, карьерын зорилго, алсын хараагаа тодорхойлох
    • Дунд болон удирдах түвшний эмэгтэйчүүдэд тулгамддаг нийгэм, бизнесийн асуудлыг даван туулах улмаар өөр өөрийн онцгой туршлага, манлайлах хэв маягтай эмэгтэйчүүдийн дэмжлэгийн бүлэгтэй болох боломжтой.
    • Хөтөлбөр нь цуврал сургалт, уулзалт хэлэлцүүлэг, хувийн көүчинг, менторшип уулзалтууд, танилцах аялал зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэнэ.

    Хөтөлбөр хаана, хэзээ хэрэгжих вэ? 

    Хөтөлбөр нь Улаанбаатар хотод 2025 оны 8 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл 8 сарын хугацаанд 2 долоо хоног бүр танхимын сургалт, уулзалттай хэрэгжинэ.  

    Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавих шаардлага: 

    Оролцогчдыг шалгаруулахдаа тухайн оролцогчийн санхүүгийн салбарт оруулсан хувь нэмэр, эерэг бодит өөрчлөлтийг авчрах потенциал, удирдлага ба манлайллын чадвар эзэмших чин хүсэл эрмэлзэл зэргийг харгалзана. 

    • Хөтөлбөр үргэлжлэх 8 сарын хугацаанд бүрэн хамрагдах боломжтой байх
    • Санхүүгийн салбарын төрийн болон хувийн хэвшилд ажилладаг байх
    • Салбартаа багадаа 5 жил ажилласан туршлагатай байх
    • Санхүүгийн салбарт эерэг өөрчлөлт, нөлөөлөл бий болгосон түүх, туршлагатай байх
    • Удирдах, манлайлах, өөрийн ажиллаж буй салбар, хүрээлэлдээ эерэг, инновацлаг өөрчлөлт бий болгох хүсэл тэмүүлэлтэй байх
    • Өөрийгөө хувь хүний хувьд хөгжүүлэх, шинэ сорилтуудтай тулгарах бэлтгэл, чадавхыг өөртөө бий болгох хүсэлтэй байх 
    • Тогтвортой, ногоон санхүүжилт, жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн талаар ахисан түвшний мэдлэг олж авах, мэргэших сонирхолтой байх 
    • Өөрт тулгарсан сорилт, бэрхшээлийн талаар хөтөлбөрийн хүрээнд нээлттэй ярилцах чадвартай байх 
    • Хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх, ЛГБТИК+ олон нийтэд давуу тал  олгоно. 
    • Орон нутгаас оролцох хүсэлтэй бол тухайн оролцогч шалгарсан тохиолдолд хөтөлбөрийн дор хаяж 70 хувьд Улаанбаатар хотод болох сургалтуудад биечлэн хамрагдах шаардагатайг анхаарна уу. (Нэмэлт зардлыг оролцогч хариуцна)

    Хөтөлбөрт хүсэлт гаргагчдаас ирүүлэх материалын жагсаалт: 

    • CV (4 ба түүнээс ихгүй хуудастай) 
    • Тодорхойлох захидал (2ш), түүний нэг нь одоо ажиллаж буй байгууллагын удирдах албан тушаалтнаас авсан байна.
    • Бүх материалыг энэхүү формд хавсарган ирүүлнэ.

    Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 8-р сарын 8-ны өдрийг дуустал хүлээн авна. 

    Сонгон шалгаруулах үйл явц:


    1-р шат: Бүртгүүлэх маягтын холбоосоор орж, өргөдлийн маягтыг гүйцэд бөглөх.
    2-р шат: Эхний шатанд тэнцсэн хүмүүстэй холбоо барьж, ярилцлаганд урина. 

     

  •  -
  •  - -
  • II. Эссэ нь хөтөлбөрийн гол шалгуур үзүүлэлт болох бөгөөд үгийн тоонд багтаан бичсэн байна.

  • 0/200
  • 0/300
  • 0/300
  • III. Хавсаргах материал

  • Browse Files
    Drag and drop files here
    Choose a file
    Cancelof
  • Browse Files
    Drag and drop files here
    Choose a file
    Cancelof
  • Browse Files
    Drag and drop files here
    Choose a file
    Cancelof
  • Clear
  • Should be Empty: