• Би монгол сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн бүртгэл

    Гэр Хүүхдийн Төв харилцах емэйл: geryouthcenter2009@gmail.com утас: (510) 759-9229 (415) 632-2502
  • Хүйс*
  • Format: (000) 000-0000.
  • Format: (000) 000-0000.
  • Бид Фэйсбүүкийн "BI MONGOL PARENTS 2026-2027" группт мэдээлэл явуулдаг учир та нэгдээрэй. https://www.facebook.com/groups/1073045234810092
  • Ангиуд Оакланд хот дахь Азийн Соёлын Төвд хичээллэнэ. Хаяг: 388 9th Street, Suite 290 Oakland, CA 94607. Монгол хэл сард 4 цаг хичээллэнэ, төлбөр $120. Бүжиг: бага анги сард 8 цаг, үнэ $180. дунд анги сард 10 цаг, үнэ $200. Ахлах анги сард 6 цаг, үнэ $150. Нугаралт сард 8 цаг, үнэ $180. Морин хуурын хичээл онлайн болон танхимд хосолж явагдана, сарын төлбөр $200-$250. Алтай Ятгын ангид бүртгүүлсэн хүмүүст уулзалт хийж дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Төлбөрийг сар бүрийн 5-ны дотор бүрэн төлнө үү. Memo дээр хүүхдийн овог нэр, ангийг заавал бичээрэй. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд 10%-ын торгууль нэмж төлнө. Нэг айлын 2,3 дахь хүүхдэд 10%-ийн хөнгөлөлт өгнө. Төлбөрийг Zelle geryouthcenter2009@gmail.com хаягаар хүлээж авна.

  • Монгол хэл:
  • Үндэсний бүжиг: (6 наснаас дээш)
  • СУРАГЧ – СУРГУУЛЬ - ЭЦЭГ ЭХИЙН ХАМТЫН ГЭРЭЭ

    Сургуулийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа юу юунаас чухал билээ.  Үүний тулд хүн бүр дараахь үүрэг хариуцлагыг ухамсарлаж, зорилго нэгтэй хамтран ажиллавал бид үр дүнд хүрэх болно.

     А. Сурагч би дараахь үүргийг ухамсарлаж байна. Үүнд: 

    Хуваарийн дагуу хичээлдээ идэвхитэй оролцоно.
    Хичээлээс хоцрохгүй, бас таслахгүй, дэг журамтай оролцоно.
    Хичээлдээ анхааралтай оролцож, багшийн ангид болон гэрт өгсөн даалгаврыг сайн хийнэ.
    Мэдээгүй, ойлгоогүй зүйлээ багшаасаа болон ээж ааваасаа асууж мэднэ.
    Багш ажилтан, ахмад хүмүүс, бусад сурагчидтай эвтэй, боловсон харьцаж нөхөрлөнө.
    Анги танхимын эд хогшил, ном, хувцас, хөгжим зэргийг гэмтээж үрэгдүүлэхгүй хэрэглэнэ.
     

    Б. Эцэг эх бид дараахь үүргийг ухамсарлаж байна. Үүнд: 

    Хүүхдээ хичээлийн цагаас хоцроохгүй, таслуулахгүй, хичээлд нь бүрэн хамруулна.
    Хичээл эхлэхэд бид хүүхдээ хөтлөн ангид оруулж, хичээл тарахад ангиас нь авна.
    Гэр төвийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд бид сайн дурын үндсэн дээр хүүхдээ оролцуулж байгаа тул хүүхэд ямар нэгэн гэмтэл, осолд өртөгдсөн тохиолдолд хариуцлагыг эцэг эх бид хүлээнэ.
    Хүүхдээ амжилттай суралцуулахын тулд хичээлд хэрэгтэй хөгжмийн зэмсэг, бүжгийн хувцас, дэвтэр, үзэг, ном зэрэг зүйлсийг хангаж өгнө.
    Сургалтын төлбөрийг сар бүрийн 5-ны дотор бүрэн тушаана. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд торгууль 10% нэмж төлнө. Нэг айлын 2,3 дахь хүүхэд төлбөрийн 10% -ийн хөнгөлөлт эдлэнэ.
    Хүүхдээ сургуулиас гаргах тохиолдолд 1 сарын өмнө багшид мэдэгдэнэ.
    Хүүхдийн фото зураг, видео бичлэг зэргийг сурталчилгааны зорилгоор хувилан тараах материал, зурагт хуудас, вебсайт, facebook зэрэгт ашигладагийг мэддэг. 
    Гэр төвөөс зохиогдсон ажилд идэвхи зүтгэл, санаачлагатай оролцож дэмжинэ.
    Хүүхдүүд, багш, ажилтан болон бусад хүмүүсийг хүндэтгэж, хамтран ажиллана.
      

    В. Сургууль дараахь үүргийг хүлээнэ. Үүнд: 

    Боловсролын Яамны стандартыг үндэслэн багш бүр сургалтын хөтөлбөрийг чанартай боловсруулж хичээлд ашиглана.
    Сурагчдад эх орноороо бахархах үзэл төлөвшүүлэхэд анхаарч ажиллана.
    Хичээлийг чанартай, сонирхолтой, сурагчдад ойлгомжтой хэлбэрээр удирдан явуулна.
    Сургалтын хөгжилтэй, сонирхолтой орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана. 
    Багш бүр сурагчийн сурлагын түвшинд дүгнэлт хийж эцэг эхтэй санал солилцоно.
    Монголчууд бид хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр, нэгэн зорилгоор хамтран ажиллах зорилго тавина.

    С. Эцэг эхийн оролцооны тухай

    Гэр төв, Би монгол сургуулиас зохион явуулдаг Хүүхдийн Шинэ жил, Монгол бахархал, Монголын Эрдэнэс, Эх үрсийн баяр зэрэг арга хэмжээнд эцэг эхчүүд үр хүүхдүүдээ дэмжиж, багадаа 3 цагийн сайн дурын ажилд оролцохыг хүсэж байна.  

  • CONSENT TO RELEASE PHOTO/VIDEO AND WORK

    Dear Parent, During the current school year, your child’s photography or video or work may be included in a classroom or school project that could be used in one of the following ways: - Used as a demonstration project/activity in classes/events - Used as a sample project/activity on CD or DVD - Posted on school web pages on the Internet and/or Facebook, or any other social media - Submitted as samples to program publishers or as contest entries to sponsors - Appear on videotape made during an event, school activities, or in broadcasts - Videotaped to appear in school projects to be used by television stations - Used in printed publications such as newspaper, magazines, flyers or posters etc. While your child’s name may or may not accompany the photo when published on the web. There is no monetary compensation for the use of the work, photo or video but it will show other students a good example of what can be. Your permission grants us approval to publicize without prior notification and remains in effect until revoked. Thank you!

  • Танай хүүхдийн зураг, видео, бүтээлийг олон нийтийн сүлжээ болон сурталчилгаанд хэрэглэхийг та зөвшөөрч байна уу? Do you authorize your child's photo, video or work to be published for the above described purposes.*
  • Should be Empty: