Стейниц Монголын Шатрын Академи нь Эрдэнэт хотод салбараа нээн 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд аймаг, улсын, олон улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцож амжилтаа улам нэмэгдүүлсээр байгаа билээ.
2025-2026 оны Хичээлийн жил нь Улаанбаатар хот дахь төв салбарын хичээлийн хөтөлбөр менежментийг Эрдэнэт хотноо эхлүүлэх онцгой жил болж байна.
Тус шинэчлэлтийн хүрээнд:
1. Стейниц Монголын Шатрын Академийн дотоод сургалтын хөтөлбөрийг хүүхэд бүрийн түвшинд тохируулан боловсруулж хичээлийн 1 жилийн хугацаанд багтаан програмчлан сурагчийг мэргэжлийн тамирчин болгон бэлтгэх зорилгыг агуулсан сургалтын онцгой хөтөлбөр юм.
2. Стейниц Монголын Шатрын Академи Эрдэнэт хот дахь салбар нь 1 микр 13-р байранд нүүж орон ,үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сурагчдад таатай бөгөөд тав тухтай байх орчинг шинээр бүрдүүлэн сургалт эхлэх гэж байна.
3. Тус програмчлагдсан хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрийг 3, 6, 9 сараар авах бөгөөд урт хугацаагаар төлбөрөө төлөх нь санхүү эдийн засгийн хэмнэлттэй байх ба бүтэн жилийн турш тасралтгүй хичээллэснээр хүүхдийн сургалтын чанарт өндөр үр нөлөөтэй билээ.
2025-2026 оны хичээлийн жилийн хөтөлбөр нь:
Үндсэн анги буюу /Даваа-Баасан /ажлын 5 хоног өдөр бүр
Амралтын өдрийн анги буюу /Бямба, Ням/ гэсэн 2 төрлийн ангид бүртгэл авах бөгөөд үндсэн, ба амралтын өдрийн ангиудаас цагын хувиарын дагуу сонгон хүүхдүүд хичээллэх боломжтой.