Playtime наадмын нэгэн үнэ цэнэ нь Монголын шинэ залуу хамтлаг, уран бүтээлчдэд анхны тайзан дээрээ гарах боломж олгож, тэднийг олон нийтэд таниулахад оршдог. Playtime-ийн шоукейс тоглолтуудаар дараа жилийн наадамд оролцох шинэ хамтлаг, уран бүтээлчдийг тодруулдаг уламжлалтай бөгөөд эдгээр тоглолтууд бүх оролцогчдод нээлттэй.
2026 оны Playtime наадамд оролцох хүсэлтэй хамтлаг, уран бүтээлчдэд зориулсан шоукейс тоглолтууд 2025 оны 11-р сарын 8-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Playtime Music Week” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна.
Бүртгэл: 2025 оны 10 сарын 20-ны 23:59 хүртэл хүлээн авах болно.
* Энэхүү бүртгэлээр ирсэн хүсэлтүүдээс тэнцсэн оролцогчид "Playtime Music Week" дээр тоглох болно!