"Teen Хуралдай-2025" Байгальд ээлтэй залуусын чуулган  Logo
  • "Teen Хуралдай-2025" Байгальд ээлтэй залуусын чуулган

  • Монгол Экологи Төвөөс анх 2019 оноос  Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрийн хүрээнд “Teen Хуралдай” Байгальд ээлтэй залуусын чуулганыг Монгол улсын нийслэл ба 21 аймгийн ахлах ангийн сурагчдын дунд ДӨРӨВ дэх удаагаа 2025 оны 11-р сарын 29,30 12-р сарын 01 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

    ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 
    - 2025 оны 11-р сарын 29,30 12-р сарын 01-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирж, арга хэмжээнд оролцох боломжтой байх 
    - Монгол Улсын нийслэл хот болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид суралцдаг 15 – 18 насны сурагч байх 
    - Байгаль орчин, тогтвортой хөгжил, шийдвэр гаргах төвшин дэх залуусын оролцоо, ардчилсан зарчмаар шийдвэр гаргах үйл явцын талаар мэдлэг, чадваруудаа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх

    -Өмнөх онуудын Хуралдайн арга хэмжээнд оролцож байсан бол ахин оролцох боломжгүйг анхаараарай.

    Өргөдлийг 11-р сарын 10-ны 23:45 цаг хүртэл (Улаанбаатар хотын цаг) хүлээн авах ба зөвхөн энэхүү линкээр илгээсэн өрөгдлүүдийг шалгаруулалтад оролцуулна. Имэйл эсвэл өөр хэлбэрээр илгээсэн өргөдлийг хүлээн авахгүй. Хөтөлбөрийн зүгээс арга хэмжээний үеэр байрлах газар, хоол зэрэг холбогдох зардлуудыг, мөн хөдөө, орон нутгийн оролцогчдын замын зардлыг гаргана. 

    *Шалгарсан оролцогчид руу XI/18-ны дотор бүртгүүлсэн имэйлээр холбогдох тул имэйл хаягаа тогтмол шалгана уу. Мөн цахим хаягуудаараа зарлах болно.

  • 1. Хувийн мэдээлэл

  •  - -
  • 2. Туршлага

  • 3. Тохиолдол шинжлэх

    Доорх тохиолдлыг уншиж танилцаж асуултад өөрийн өнцгөөс хариулна уу.
  • 0/300
  • 0/300
  • 4. Нээлттэй асуулт

    Доорх асуултад дэлгэрэнгүй хариулна уу.
  • 4.1 Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн орнуудын хэрэгжүүлэх ёстой “Тогтвортой хөгжлийн зорилтууд” (SDGs)-ыг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд залуусын оролцоо чухал ач холбогдолтой.  

    Асуулт: Таны бодлоор манай улсын залуусын хүрээнд хамгийн түрүүнд шийдэх ёстой нэн чухал байгаль орчны асуудал юу вэ? Түүнийг шийдэхэд та ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?

     
  • 0/300
  • 4.2 Өөрийн ойлголтоор "Teen Khuraldai"-г гурван үгээр илэрхийлж бичнэ үү 

  • 0/50
  • 5. Бичлэг

  • Өдөр тутамдаа хийдэг байгальд ээлтэй дадал зуршил эсвэл технологийг ашиглан байгаль хамгаалах шинэлэг санаагаа танилцуулна уу. 

    Хугацаа: 1 минутаас хэтрэхгүй

    Тухайн бичлэг нь Яагаад? Яаж хийдэг? Ямар үр нөлөө гардаг тухай 3 санааг хураасан байна.

    Бичлэг нь босоо, хөндлөн аль ч форматаар байж болно.
    Заавал Youtube линк байхыг анхаарна уу. Мөн бичлэгний тохиргоогоо PUBLIC эсвэл UNLISTED тохиргоотой болгож явуулна уу.  

     
  • Should be Empty: