СУРАГЧ – СУРГУУЛЬ - ЭЦЭГ ЭХИЙН ХАМТЫН ГЭРЭЭ
Сургуулийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа юу юунаас чухал билээ. Үүний тулд хүн бүр дараахь үүрэг хариуцлагыг ухамсарлаж, зорилго нэгтэй хамтран ажиллавал бид үр дүнд хүрэх болно.
А. Сурагч би дараахь үүргийг ухамсарлаж байна. Үүнд:
Хуваарийн дагуу хичээлдээ идэвхитэй оролцоно.
Хичээлээс хоцрохгүй, бас таслахгүй, дэг журамтай оролцоно.
Хичээлдээ анхааралтай оролцож, багшийн ангид болон гэрт өгсөн даалгаврыг сайн хийнэ.
Мэдээгүй, ойлгоогүй зүйлээ багшаасаа болон ээж ааваасаа асууж мэднэ.
Багш ажилтан, ахмад хүмүүс, бусад сурагчидтай эвтэй, боловсон харьцаж нөхөрлөнө.
Анги танхимын эд хогшил, ном, хувцас, хөгжим зэргийг гэмтээж үрэгдүүлэхгүй хэрэглэнэ.
Б. Эцэг эх бид дараахь үүргийг ухамсарлаж байна. Үүнд:
Хүүхдээ хичээлийн цагаас хоцроохгүй, таслуулахгүй, хичээлд нь бүрэн хамруулна.
Хичээл эхлэхэд бид хүүхдээ хөтлөн ангид оруулж, хичээл тарахад ангиас нь авна.
Гэр төвийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд бид сайн дурын үндсэн дээр хүүхдээ оролцуулж байгаа тул хүүхэд ямар нэгэн гэмтэл, осолд өртөгдсөн тохиолдолд хариуцлагыг эцэг эх бид хүлээнэ.
Хүүхдээ амжилттай суралцуулахын тулд хичээлд хэрэгтэй хөгжмийн зэмсэг, бүжгийн хувцас, дэвтэр, үзэг, ном зэрэг зүйлсийг хангаж өгнө.
Сургалтын төлбөрийг сар бүр, хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө төлсөн байх шаардлагатай. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд торгууль 10% нэмж төлнө. Нэг айлын 2,3 дахь хүүхэд төлбөрийн 10% -ийн хөнгөлөлт эдлэнэ.
Хүүхдээ сургуулиас гаргах тохиолдолд 1 сарын өмнө багшид мэдэгдэнэ.
Хүүхдийн фото зураг, видео бичлэг зэргийг сурталчилгааны зорилгоор хувилан тараах материал, зурагт хуудас, вебсайт, facebook зэрэгт ашигладагийг мэддэг.
Гэр төвөөс зохиогдсон ажилд идэвхи зүтгэл, санаачлагатай оролцож дэмжинэ.
Хүүхдүүд, багш, ажилтан болон бусад хүмүүсийг хүндэтгэж, хамтран ажиллана.
В. Сургууль дараахь үүргийг хүлээнэ. Үүнд:
Боловсролын Яамны стандартыг үндэслэн багш бүр сургалтын хөтөлбөрийг чанартай боловсруулж хичээлд ашиглана.
Сурагчдад эх орноороо бахархах үзэл төлөвшүүлэхэд анхаарч ажиллана.
Хичээлийг чанартай, сонирхолтой, сурагчдад ойлгомжтой хэлбэрээр удирдан явуулна.
Сургалтын хөгжилтэй, сонирхолтой орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана.
Багш бүр сурагчийн сурлагын түвшинд дүгнэлт хийж эцэг эхтэй санал солилцоно.
Монголчууд бид хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр, нэгэн зорилгоор хамтран ажиллах зорилго тавина.
С. Эцэг эхийн оролцооны тухай
Гэр төв, Би монгол сургуулиас зохион явуулдаг Хүүхдийн Шинэ жил, Монгол бахархал, Монголын Эрдэнэс, Эх үрсийн баяр зэрэг арга хэмжээнд эцэг эхчүүд үр хүүхдүүдээ дэмжиж, багадаа 3 цагийн сайн дурын ажилд оролцохыг хүсэж байна.