%20(10%20x%205%20cm)%20(25%20x%205%20cm)%20(2).69b24f673b52d5.71228037.png)
Willkommen in der DEUTSCHEN SCHULE!
Дойче Шуле сургуулийг сонгож буй танд баярлалаа!
2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийн алхмуудтай танилцана уу:
- Цахим бүртгэлийн хуудсыг бүрэн гүйцэт бөглөж, сургуулийн танилцуулга ба уулзалтын цаг товлох.
- Товлосон уулзалтад эцэг эх асран хамгаалагчийн төлөөлөл хүүхдийн хамт хүрэлцэн ирж сургуультай танилцаж мэдээлэл авах бөгөөд ярилцлагад орно. (Зарим ангийн элсэлтэд түвшин тогтоох шалгалт авна).
- Уулзалтын дараа ажлын 3 хоногт сургуулиас эцэг эх асран хамгаалагчтай холбогдож ярилцлагын хариуг бүртгэлтэй имэйл хаягаар илгээнэ.
- Эцэг эх, асран хамгаалагч сургалтын төлбөрийг хийснээр гэрээ байгуулагдана.
- 1-р ангид элсэн орох сурагчид БЭЛТГЭЛ ангийн 3 долоо хоногийн хичээлдээ хамрагдана. (1-р ангид элсэн орох сурагчид 2021 оны 01-р сарын 01-ий өдрөөс өмнө төрсөн байх шаардлагатай).
- 8 сард сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг худалдан авна (үүнд гадаад хэлний сурах бичиг, сурагчийн дэвтэр, сургуулийн карт захиалга зэрэг орно).
- Сургуулийн автобусанд бүртгүүлнэ. (1-р ангийн сурагчид ба автобусаар үйлчлүүлэхгүй сурагчдад хамаарахгүй)
- Хичээлийн жилийн эхний өдөр сурагчийн ангийн багштай танилцаж сурагчийн и-мэйл хаягийг идэвхжүүлнэ.
Нэмэлт мэдээлэл, тусламж авахыг хүсвэл ажлын өдрүүдэд 09 цагаас 16 цагийн хооронд 11-354038 (2), 8300-0011 дугаараар аль эсвэл info@germanschool.edu.mn имэйл хаягаар холбогдоно уу.