"TEEN Шийдэл" 2026 төслийн өргөдөл: I шат
  • "Teen Шийдэл 2026"

    Төслийн уралдаанд өргөдөл илгээх маягт
  • Монгол Экологи Төв нь Монгол орны өнцөг булан бүрт суугаа 9–12 дугаар ангийн сурагчдын дунд  “Teen Шийдэл” бичил төслийн уралдааныг 5 дах жилдээ зарлалаа.

    YSC хөтөлбөрийн хүрээнд зохиодог уг уралдаанд асуудлыг тодорхойлж, шийдэл боловсруулж, санаагаа бодит ажил хэрэг болгох хүсэлтэй ахлах ангийн сурагчдыг оролцохыг урьж байна.

    Уралдаанд оролцсоноор нийгэм, байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх, асуудал шийдвэрлэх, төсөл санаачлан хэрэгжүүлэх, илтгэх ур чадварт суралцана. Шилдгээр шалгарсан 5 төсөл санаагаа хэрэгжүүлэх санхүүжилтийн эзэн болно.

    Төслийн өргөдөл хүлээн авч дуусах хугацаа: 2026.06.10-ны 23:59 (GMT +08:00) 
    Өргөдөл зөвхөн энэхүү албан ёсны маягтаар илгээгдэнэ.

    *Багаараа, зөвхөн нэг удаа төслийн өргөдөл илгээхийг анхаарна уу.

    Оролцогчдод тавигдах шаардлага:

    • Оролцогчид заавал баг бүрдүүлэн оролцох ба баг тус бүр 3-5 гишүүнтэй байх;
    • Багийн гишүүд 2026 оны 9 дүгээр сарын байдлаар Ерөнхий боловсролын сургуулийн 9 – 12 дугаар ангид сурагч, эсвэл МСҮТ-ийн оюутан байх;
    • Багийн бүх гишүүн төсөл үргэлжлэх хугацаанд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд цахимаар болон биеэр оролцох боломжтой байх; 

    Баг бүрдүүлэхэд анхаарах зүйлс:

    • Нэг оролцогч зөвхөн нэг л багт харьяалагдах эрхтэй;
    • Багийн гишүүд өөр анги, сургууль, аймгийн сурагчдаас бүрдэж болно;
    • Багийн гишүүд нэг гэр бүлийн ах, эгч дүүс байж болохгүй;
    • 2022, 2023, 2024, 2025 оны “Teen Шийдэл” уралдааны шилдэг 10 багт шалгарч байсан багууд тус багаараа оролцох боломжгүй (Шилдэг 10 багийн аль нэг гишүүн өөр баг бүрдүүлэн, өөр төслийн санаагаар оролцож болно) 

    Төсөлд тавигдах шаардлага: 

    • Төслийг санхүүжилт авснаас хойш 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байх (урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд 6 сарын дотор анхны үр дүн гарах боломжтой байх)
    • Төслийг хэрэгжүүлэх нийт төсөв 10 сая төгрөгөөс хэтрэхгүй байх 
    • Төсөл нь нийгэм, соёл, байгаль орчинд тулгарч буй ямар нэг асуудлыг шийдвэрлэх зорилготой байх;
    • Төсөл нь тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхтэй холбоотой, урт хугацаанд үйл ажиллагааны зардлаа нөхөх ашиг, орлого олдог байвал давуу тал болно. 
    • Төслийн санаа нь төрийн болон улсын хийх ёстой ажил биш байх. 

    Уралдааны үе шатууд:

    1 V - VI сар Багууд төслийн өргөдлөө илгээнэ 
    2 VI – VII сар Өргөдөл илгээсэн бүх баг цахим хэлбэрээр цуврал сургалтанд хамрагдана
    3 VII сар Багууд сургалтаас олж авсан мэдлэг, чадвартаа үндэслэн төслийн саналаа дахин сайжруулж, эцсийн байдлаар илгээнэ.
    4 VIII - X сар Шилдэг 10 баг шалгарч, менторын тусламжтайгаар төслөө сайжруулж, санхүүжилтийн төлөө өрсөлдөнө.
    5 X сар Шүүгч нарт төслийн санаагаа танилцуулж, 5 баг төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг авна.

    Та бүхэнд амжилт хүсье!

  • Ерөнхий мэдээлэл

  • Өмнө нь Teen Шийдэл төслийн уралдаанд өргөдлөө илгээж байсан уу?
  • "Teen Шийдэл" уралдааны тухай хаанаас сонссон бэ?
  • Багийн мэдээлэл

  • Rows
  • Та эсвэл танай багийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй юу? (Энэхүү асуултын хариулт шалгаруулалтанд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй)*
  • Төслийн мэдээлэл

  • Энэ төсөл өмнө хэрэгжиж байсан эсэх?*
  • 0/350
  • 0/350
  • 0/300
  • 0/300
  • Танай төслийн нийт төсөв 10 сая төгрөг дотор багтах уу?*
  • Танай төслийг 6 сарын дотор хэрэгжүүлж дуусгах боломжтой юу?*
  • Should be Empty: