Application Form of WPLP 2026
  • ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ-2026 хөтөлбөр

    Өргөдлийн маягтыг 2026 оны 3-р сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна.
  • Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ нь ардчилсан боловсролыг түгээх зорилготой ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн дэмжлэгтэйгээр улс төрийн шийдвэр гаргах үйл явцад утга учиртайгаар оролцон, нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилго, эрмэлзлэл бүхий улс төр, нийгмийн идэвх, оролцоотой эмэгтэйчүүд та бүхнийг арван хоёр дахь жилдээ зохион байгуулж буй ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ-2026 хөтөлбөрт урьж байна.

  • Та өргөдлийн маягтыг бүрэн бүтэн бөглөж өргөдөл авах хугацаанд багтаан илгээнэ үү. 

    Анхаарах зүйлс:

    1. Өргөдлийн маягтад бөглөсөн таны хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах бөгөөд хөтөлбөрийн сонгон шалгаруулалтаас өөр зорилгоор ашиглахгүй болно.

    2. Өргөдлийг зөвхөн нэг удаагийн хандалтаар бөглөж илгээх боломжтой. Тиймээс та өгөгдсөн асуултуудын дагуу хариултаа word файл дээр урьдчилан бүрэн бэлтгэсний дараа өргөдлийн маягт руугаа хуулан тавихыг зөвлөж байна.  

    3. Уг маягтыг кирилл үсгээр, алдаагүй, үнэн зөв бөглөнө үү.

    4. * тэмдэгтэй нүдэнд заавал хариулах ёстой болохыг анхаарна уу.

  • 1. Хувийн мэдээлэл:

  • 2. Боловсролын байдал:


  • 3. Ажил эрхлэлтийн байдал:

  • 4. Нийгмийн идэвх, оролцоо

  • 5. Ур чадвар

  • 6. Эссэ

  • Үндсэн эссэний сэдэв: Улс төрд та яагаад хэрэгтэй вэ? (Үгийн тоо 400-450)

    Таны улс төрд орсон эсхүл орохоор зорьж буй шалтгаан юу вэ? Улс орны, орон нутгийн хэмжээнд болон нийгмийн тодорхой бүлэгт тулгамдаж буй ямар асуудлыг та шийдэхийг зорьж байна вэ? Түүнийг өөрчлөхийн тулд юуг, яаж хийсэн, хийж байгаа, хийхээр зорьж байна вэ? Энэ зорилгодоо хүрэхэд тань ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ-2026 хөтөлбөр хэрхэн нөлөөлнө гэж бодож буйгаа ярих боломжтой бөгөөд агуулга зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй байж болно.

  • 0/500
  • Туслах эссэний сэдэв: Эмэгтэйчүүдийн улс төрийн болон шийдвэр гаргах түвшин дэх оролцооны талаарх үзэл бодлоо хуваалцана уу. Өөрийн болон эргэн тойрны хүмүүсийн жишээгээр баяжуулна уу.  (Үгийн тоо 300-350)

  • 0/350
  • 7. Хавсаргах материал

  • Upload a File
    Cancelof
  • 8. Бусад

  • 8. Баталгаа

  • Миний бие энэхүү өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөсөн гэдгээ баталж байна.

  • Хөтөлбөрийн цаг хугацааны төлөвлөгөө:  

    Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай бөгөөд онлайн өргөдлийн маягт болон ярилцлагад үндэслэн явагдана. Шалгарсан өргөдөл гаргагчид утсаар мэдээллийг өгөх бөгөөд бусад өргөдөл гаргагчид шалгаруулалт дууссан мэдээллийг цахим шуудангаар илгээх болно.

    Онлайн өргөдөл хүлээж авах: 2026.03.9 - 2025.03.22

    Эхний шатны ярилцлага болох: 2026.03.28-29 өдрүүд

    Хөтөлбөр үргэлжлэх: Хөтөлбөр нь 2026 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс эхэлж сургалт, семинар, танилцах аялал зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэх бөгөөд 6 дугаар сарын 6-ны өдөр хаана. 


    Хөтөлбөрт 21 оролцогч шалгаран оролцоно.

    Лавлах утас: 9905-2031; 

    Ц/Шуудан: youngwomenforchange@gmail.com

     

    Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ

  • Should be Empty: