Монгол Экологи Төв-өөс зохион байгуулдаг “Өсвөрийн байгаль хамгаалагч” зуны зуслан нь 10-14 насны дунд ангийн сурагчдад зориулсан улсын тусгай хамгаалалттай газарт биечлэн очиж олон улсын сайн дурын ажилтнууд, байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийн хамтаар байгаль хамгааллын олон талт мэдлэг мэдээллийг олж авах, бодит туршлагаас суралцах, Монголын уламжлалт ахуй соёлтой биечлэн танилцах, зааж сургахад чиглэгдсэн хөтөлбөр юм.
Хэзээ: 2026 оны 7 сарын 18-23-ны өдрүүдэд
Хаана: Дорноговь аймаг дах Их Нартын Байгалийн Нөөц Газар
Хэн: 2025-2026 оны хичээлийн жилд V-VIII ангиудад суралцаж буй сурагчид
Төлбөр: 1,500,000 ₮
Бүртгэл: 6-р сарын 7-ны 23:59 цагт хаагдана
Зуны зуслангийн хөтөлбөрт:
- Байгаль, амьтантай танилцах аялал: Байгаль хамгаалагчийн хамтаар ажил мэргэжилтэй танилцах, ажиглах, тэмдэглэл хөтлөх зэрэг байгалийн нөөц газар дах тойрон аялал;
- Байгальд суурилсан хээрийн хичээл: Шинжлэх ухаан, танин мэдэхүйн өвөрмөц туршилтууд, экосистемд суурилсан байгаль орчны тулгамдсан асуудалд шийдэл олох аргууд, амьтан, ургамлын тухай судлах, сонирхолтой бүтээл хийх гар урлалын хичээлүүд;
- Өв соёлоо танин мэдэх: Монголын уламжлалт нүүдэлчин ахуй соёлтой танилцаж, гар бие оролцох боломжууд багтсан.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж (FAQ) танилцаарай
👉 [Дэлгэрэнгүй мэдээлэл]
Энэхүү асуулга нь уг хөтөлбөрийг сонирхож буй хүн бүхэнд нээлттэй бөгөөд таны илгээсэн мэдээллийн дагуу бид тантай эргэн холбогдох болно.
Бидэнтэй холбоо барих:
Website: www.mongolec.org Facebook: Mongol Ecology Center E-mail: info@mongolec.org
Утас: 7010-0826
Хөтөлбөрийн менежер: Б. Хонгорзул 94241705