TOMUJIN ACCESS ХӨТӨЛБӨРИЙН ХУВААРЬ:
- Хөтөлбөрийн хичээлийн тоо: 10 удаагийн цуврал хичээл (Хичээлд хамгийн идэвхитэй нэг ч таслалт болон хоцралгүй орсон сурагчдад нэмэлт 3 удаагийн хичээл үнэ төлбөргүй орно)
- Хөтөлбөрийн хичээл орох өдрүүд: 5-р сарын 4, 6, 8, 9, 11, 13, 15, 16, 18, 20-ны өдрүүдэд
- Хичээл орох цаг:
Даваа - 18:00 - 20:00
Лхагва - 18:00 - 20:00
Баасан - 18:00 - 20:00
Бямба - 14:00 - 16:00
TOMUJIN ACCESS ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛУУД
- Дэлхийн шилдэг их сургуулиудад элсэн орсон Томүжингийн төгсөгч оюутнуудтай танилцаж холбогдох боломж
- Гадаадын болон топ их сургуулиудруу өргөдлөө илгээх өөртэйгөө ижил хүсэл зорилготой хүүхдүүдийн хүрээлэлд орж танилцах боломж
- Монгол улсын хаанаас ч хичээлдээ онлайнаар холбогдож оролцох давуу тал
- Топ их сургуулиудад элсэн орсон оюутнуудын бодит өргөдөлтэй танилцаж жишээ авах боломж
- Өөрийн алсын хараа, зорилго мөрөөдлөө туршилгатай багш төгсөгчидтэй хуваалцаж зөвлөгөө авах нээлттэй боломж
- Өөрийн алсын хараа, зорилго мөрөөдлөө туршилгатай багш төгсөгчидтэй хуваалцаж зөвлөгөө авах нээлттэй боломж
TOMUJIN ACCESS ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСГӨЛД ТА:
- 10 удаагийн цогц хичээлийн үр дүнд их сургуулийн өргөдлийн анхны бөгөөд бүрэн хувилбараа гаргаж авсан байна
- Дэлхийн шилдэг их сургуулиудруу өргөдлөө илгээх журам, хугацаа, шаардлагатай мэдээллүүдтэй бүрэн танилцаж өөрөө дэлгэрүүлэн судлаж чаддаг болсон байна
- Дэлхийн шилдэг их сургуулиудад өргөдөл илгээхэд хэрэгцээт эсээнүүдийг ялган таниж, эсээ бичих суурь чадвар, мэдлэгийг эзэмшсэн байна
- Сургууль сонголт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа хэрхэн хөгжүүлэх талаар цогц мэдлэгийг олж авсан байна
- Мэргэжлээ хэрхэн сонгох шалтгаан, хэрэгцээт мэдээллүүдийг судлаж чаддаг болсон байна
- Өөрийн алсын хараа, зорилго мөрөөдлөө тодорхойлж буулгасан байна
ХИЧЭЭЛИЙН СЭДВҮҮД:
- АНУ-ийн шилдэг их дээд сургуулиудын олон талт өргөдлийн систем буюу “Holistic Admissions System” гэж юу вэ?
- Их сургуулиудын заавал шаарддаг хувийн илэрхийлэмж эсээ буюу “Personal Statement” гэж юу вэ, үүнийг хэрхэн амжилттай бичих вэ?
- Их сургуулиудын заавал шаарддаг нэмэлт эсээ буюу “Supplemental Essay” гэж юу вэ, үүний түгээмэл асуултуудад хэрхэн амжилттай хариулж бичих вэ?
- Өөрт тохирсон сургууль сонголт буюу School Selection-ийг хэрхэн хийх вэ?
- Их сургуулиудын заавал шаарддаг хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу “Extracurricular Activities” гэж юу вэ, үүнийг хэрхэн эртнээс бэлтгэх вэ?
- Харвардын их сургуульд тэнцсэн оюутны өргөдлийг задлан шинжлэх хичээл
- Стэнфордын их сургуульд тэнцсэн оюутны өргөдлийг задлан шинжлэх хичээл
- Их сургууиудын заавал шаарддаг багшийн тодорхойлох захидал буюу “Teacher Reccommendation Letter” гэж юу вэ, хэрхэн тодорхой сайн тодорхойлох захидал бичих вэ?
- Их сургуулиудруу заавал илгээдэг санхүүгийн дэмжлэгийн өргөдөл буюу CSS Profile гэж юу вэ, үүнийг хэрхэн бөглөх вэ?, Их сургуулиудын шалгууруудын нэг болох АНУ-ийн ЭЕШ буюу “SAT”, англи хэлний ерөнхий мэдлэгийн албан ёсны шалгалт буюу “IELTS, TOEFL” шалгалтууд гэж юу вэ, хэрхэн амжилттай тус шалгалтуудад бэлтгэх вэ?
- Европ болон Азийн орнуудад байрлах сургуулиудын өргөдлийн ялгаа, хэрхэн өргөдлөө илгээх вэ?
ХӨТӨЛБӨРИЙН ЖУРАМ
- Хичээл 100% онлайнаар үргэлжилнэ.
- Суралцагч хамгийн ихдээ 3 хичээлээс чөлөө авч болох ба хичээлийн бичлэгийг бүртгэлтэй и-мэйлрүү нь Томүжин Академиас нөхөж илгээж өгнө.
- Гурваас дээш удаагийн хичээлийг нөхөн үзэх боломжгүй
- Суралцагч хөтөлбөрийн төлбөрийг бүрэн төлж бүртгэлээ баталгаажуулснаас 24 цагийн дотор бүртгэлтэй и-мэйлрүү нь хичээлд хамрагдах заавар болон zoom линк очих болно.
- Хөтөлбөрийн төлбөр: 389'000 (2-5 найзаараа хамрагдах бол 40% хөнгөлөгдөж хүүхэд тус бүр 233,400 төгрөг, 5+ хамт олноороо хамрагдах бол 60% хөнгөлөгдөж хүүхэд тус бүр 155,600 төгрөгөөр хөтөлбөрт хамрагдах боломжтой)