Knowmadic Arts Lab нь нүүдлийн соёл иргэншлийн гүн ухааныг сэргээн дэлгэрүүлж, нүүдлийн мал аж ахуйтай биечлэн танилцах зорилготой хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн анхны хувилбар өнгөрсөн онд буюу 2025 оны 8-р сард Говьсүмбэр аймагт хэрэгжиж, Монгол улсын өнцөг булан бүрээс шалгарсан, өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой 12 оюутан залуус хөтөлбөрт хамрагдсан юм. Хөтөлбөрийн хүрээнд эдгээр оюутнууд Харвард, Стенфордын их сургуулийн профессорууд, Монголын судлаач, уран бүтээлчдийн хамт дэлхийн хүн–байгаль–нийгмийн тогтолцоог судалж, урьд өмнө нь бодож байгаагүй өнцгөөр бодож, эргэцүүлсэн билээ.
2026 зуны хөтөлбөр нь оны 6-р сарын 13-19 ний хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын хангай, тал хээрийн байгалийн зохицол бүрдсэн түүхэн газарт нутгийн малчин иргэдийн оролцоотой хамт зохион байгуулагдахаар боллоо.
Хөтөлбөрийн хугацаа:
6-р сарын 13–14: Улаанбаатар
6-р сарын 15–19: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум
Нийт 7 хоног
Насны ангилал: 18–25 нас
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 5-р сарын 17
Асууж тодруулар асуулт байвал New Nomad Institute-ийн цахим хуудас эсвэл 88812119 дугаарт холбогдоно уу.