2016 оны 6-р сарын 5-нд Торонто хотноо зохион байгуулагдах “Монгол орны хөгжилд XII дахь чуулга уулзалтын хүрээнд Гадаад дахь бизнес эрхлэлтийн орчин, туршлага” сэдэвт III чуулга уулзалттай холбогдуулан Канад улсад үйл ажиллагаагаа явуулж буй British Columbia, Alberta, Saskatoon, Ontario, Montreal, New Brunswick зэрэг мужуудын ТББ-ууд болон хувиараа бизнес эрхлэгч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэхүү чуулга уулзалт нь та бүхний үйл ажиллагааг Монгол эх орондоо болон Канад улс цаашилбал дэлхий дахинд таниулах, өөр хоорондоо харилцан танилцаж, туршлага солилцох боломжоор хангах зорилготой юм.
Чуулга уулзалтын үеэр:
- Канад дахь Монголчуудын Холбооны анхдугаар уулзалтыг зохион байгуулах
- Монголын мэргэжилтнүүдэд Канадад хэрхэн бизнес эрхлэх талаарх мэдээлэл өгөх
- Канадад одоогоор үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн талаар танилцуулах
- Амжилтанд хүрсэн монгол бизнес эрхлэгч болон мэргэжилтнүүдийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах болно.
Хэрэв та өөрөө дэвших эсхүл хэн нэгнийг санал болгохыг хүсвэл info@canadamongolia.ca имэйл хаягруу дараах мэдээллийг явуулна уу?
- Бизнес эрхлэгч болон мэргэжилтний нэр, холбогдох утасны дугаар, и-мэйл хаяг
- Бизнес эрхлэгч болон мэргэжилтний талаарх товч танилцуулга
- Явуулж буй үйл ажиллагаа болон ажиллаж буй хугацаа, хэзээ, хэрхэн амжилт гаргасан талаарх мэдээлэл
Энэхүү арга хэмжээнд оролцсоноор та Канад дахь бусад монгол бизнес эрхлэгч болон мэргэжилтнүүдтэй холбогдож, туршлага солилцох боломжтой. Үүнээс гадна энэхүү аргахэмжээгээр дамжуулан Монгол мэргэжилтнүүд болон бизнес эзэмшигчдийн сүлжээ байгуулах үндсийг тавихыг бид зорьж байна.
Цаашдаа Канад дахь монголчуудын мэргэжлийн болон бизнесийн харилцаа холбоог бэхжүүлэхэд тантай хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Ерөнхий Зохион байгуулагч: Канад-Монголын худалдааны танхим
Хамтран зохион байгуулагч:
- Монгол Улсаас Канад Улсанд суугаа элчин сайдын яам
- Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Бизнесийн Хөгжлийн Хороо
- Цахим Өртөө Холбоо
- Их Британи дахь Монголчуудын холбоо
Та бүхэн өргөнөөр оролцоно уу
Холбоо барих
Batbayar Majigsuren: Construction Industry Analyst of Canada Mongolia Chamber of Commerce
E: ma.batbayar@gmail.com
C: +1 (647) 548-8555
Munkhnast Amar: Construction Industry Analyst of Canada Mongolia Chamber of Commerce
E: munkhnast.a@gmail.com
C: +1 (647) 529-1484
Battulga Bat: President of Mongolian Educational Cultural Association Calgary, Alberta, Canada
E: bbattulga_mn@yahoo.ca
C: +1 (403) 976 4206
Bolor Sambuu: Executive Director of Canada Mongolia Chamber of Commerce
E: canadamongoliachamber@gmail.com
C: +1 (647) 447-0214