Герман сургуулийн цахим бүртгэлд тавтай морилно уу. Уг холбоосоор 2023-2024 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн орох хүсэлтэй сурагчид хүсэлтээ илгээх боломжтой.
Эцэг, эх / асран хамгаалагч та бүхэн тус цахим бүртгэлийг үнэн, зөв, гүйцэд бөглөж бидэнд илгээгээрэй.
Бэлтгэл болон 1-р ангид элсэж буй сурагчдын анхааралд:
- 2023-2024 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн орох сурагчдын тоо хязгаартай тул сүүлд бүртгүүлсэн сурагчид хүлээлгийн жагсаалтад орох магадлалтайг анхаарна уу
- 1-р ангид орох сурагчид 2023 оны хаврын бэлтгэл ангийн сургалтад хамрагдана
- 2023 онд 1-р ангид элсэх сурагчид 2018 оны 01-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх шаардлагатайг анхаарна уу.
Нэмэлт мэдээлэл, тусламж авахыг хүсвэл ажлын өдрүүдэд 09 цагаас 16 цагийн хооронд 11-354038 (2), 8300-0011 дугаараар аль эсвэл info@germanschool.edu.mn имэйл хаягаар холбогдоно уу.