• ♟️ NOMADIC CHESS CLUB — ЭРДЭНЭТ

    2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт

    Nomadic Chess Club нь Эрдэнэт хотод шатрын спортыг хүүхэд, залуусын дунд хөгжүүлэх, шат дараатай зөв арга барилаар сургах зорилготой шатрын клуб юм.

    Манай клубын багш МУ-ын Спортын дэд мастер Г.Ганцэцэг нь 2022 оноос хойш Орхон аймагт тогтмол ажиллаж, хүүхэд багачуудыг шатрын спортоор хичээллүүлэн, тэмцээн уралдаанд бэлтгэн ажиллаж байна.

    Тус клуб нь өмнө нь Стейниц Монголын Шатрын Академийн Эрдэнэт хот дахь салбар хэлбэрээр ажиллаж байсан бөгөөд 2026–2027 оны хичээлийн жилээс Nomadic Chess Club нэрээр бие даан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, шинэ элсэлтээ авч байна.

    🏆 БАГШИЙН АМЖИЛТААС

    • Орхон аймгийн насанд хүрэгчдийн 3 удаагийн аварга

    • 2026 оны 21 аймгийн багийн МУ-ын аваргын мөнгөн медальт

    • Өсвөрийн МУ-ын аваргын хүрэл медальт

    • Өсвөрийн Рапид тоглолтын МУ-ын аварга

    • МУИС-ийн оюутны аварга

    • 2023 оны Сонирхогчдын Азийн аваргын “Best Unrated Women” шагналт

    • Харилцаа холбооны салбарын ICT улсын аваргын 4 удаагийн аварга

    • Мобиком корпорацийн тамирчин

    • МУ-ын Спортын дэд мастер

    ♟️ ШАВЬ НАРЫН АМЖИЛТААС

    2023–2026 оны хооронд манай шавь нар:

    • Орхон аймгийн Өсвөрийн шатрын аваргаас нийт 24 медаль

    • Орхон аймгийн өсвөрийн “Цодгор хүү” тэмцээнээс 32 медаль

    • Орхон аймгийн насанд хүрэгчдийн аваргаас 2026 онд мөнгө, хүрэл медаль

    ◦ Б.Анхзаяа

    ◦ Б.Болор-Эрдэнэ

    • Монгол Улсын чансаатай 6 хүүхэд /1500+/

    • Олон улсын чансаатай 4 хүүхэд /1550+/

    • Бодлого бодолтын улсын аваргаас 5-р байр — О.Ундармаа

    • Блиц улсын аваргаас 6-р байр — Б.Энхтогтох

    • Стандарт улсын аваргаас 9-р байр — М.Алтансүх

    • Рапид улсын аваргаас 9-р байр — М.Алтансүх

    • Зүүн Азийн аваргаас 2 мөнгө, 2 хүрэл медаль

    • Сурагчдын Азийн аваргаас багийн мөнгөн медаль

    • Сурагчдын Азийн аваргын Рапид төрөлд 6-р байр — М.Алтансүх

    Мөн Орхон аймгийн өсвөрийн олон төрлийн тэмцээнээс 100 гаруй медальтан төрөн гарсан амжилттай.

    🎯 БИДНИЙ ЗОРИЛГО

    Шатар бол зөвхөн тэмцээнд түрүүлэхийн төлөөх спорт биш. Хүүхдэд төвлөрөх, тооцоолох, тэвчээртэй байх, зөв шийдвэр гаргах, хариуцлага хүлээх зэрэг чухал чадваруудыг хөгжүүлдэг оюуны спорт юм.

    Тиймээс хүүхэд бүрийн түвшин, нас, зорилгод тохируулан шатрын үндсэн мэдлэгээс эхлээд тэмцээний бэлтгэл хүртэл зөв арга барилаар, шат дараатай сургахыг зорьж байна.

    Шатрын спортоор хичээллэж эхлэхийг хүссэн бүх хүүхдэд манай элсэлт нээлттэй

  • 📚 2026–2027 ОНЫ ЭЛСЭЛТИЙН АНГИУД

     

    🔵 АЖЛЫН ӨДРИЙН АНГИ

    Даваа, Лхагва, Баасан

    • 09:00–11:00

     • 14:00–16:00

    Сарын төлбөр: 200,000₮

    Анги дүүргэлт: 10–12 хүүхэд

     

    🟠 АЖЛЫН ӨДРИЙН АНГИ

    Мягмар, Пүрэв

    • 09:00–11:00

     • 14:00–16:00

    Сарын төлбөр: 150,000₮

    Анги дүүргэлт: 10–12 хүүхэд

     

    🟢 АМРАЛТЫН ӨДРИЙН АНГИ

    Бямба, Ням

    • 09:00–11:00

     • 11:30–13:30

    Сарын төлбөр: 150,000₮

    Анги дүүргэлт: 10–12 хүүхэд

  • Format: 0000-0000.
  • Format: 0000-0000.
  • Format: 0000-0000.
  • Хичээллэх өдөр
  • Цаг сонгох
  • Төлбөр төлсний дараа хүүхдийн суудал баталгаажиж сургалтад хамрагдана

  • Төлбөр төлөх данс:

    Банк: Хаан банк

    Данс эзэмшигч: Ганболд Ганцэцэг 

    Дансны дугаар: iban MN51000500 5046427386

    Гүйлгээний утга: Сургалтын төлбөр, хүүхдийн нэр, сар

  • Хүүхдэдээ шатрын мэдлэг олгож, оюун ухааныг нь хөгжүүлэх алхмыг хийсэн тань үнэхээр бахархалтай. Энэ замд таны хүүхэд зөвхөн тоглоомын нүүдэл төдийгүй амьдралын ухааныг ч сурч, илүү тэвчээртэй, зорилготой, ухаалаг нэгэн болон төлөвших болно.

  • Should be Empty: