Зориг сан нь 2018 оноос Лоринэт сантай хамтран “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” (Sustainable Employment for Youth Program – SEYP)-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “АЛХАМ 3.0” сошиал кампанит ажил нь залуусын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн үнэ цэн, ур чадварт суурилсан ажил мэргэжлийн талаарх эерэг ойлголтыг Facebook болон Инстаграм хуудсаар олон нийтэд түгээх зорилготой.
Тун удахгүй эхлэх “АЛХАМ 3.0” сошиал кампанит ажилд сайн дурын үндсэн дээр нэгдэн ажиллах бүтээлч залуусыг хайж байна.
Бидэнтэй нэгдсэнээр:
- Зориг сангийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдэд бодит хувь нэмэр оруулан туршлага хуримтлуулах;
- Өөрийн сонирхол, авьяас, давуу талаа нээн хөгжүүлэх;
- Контент төлөвлөх, бүтээх болон түгээх ур чадвар эзэмших;
- Цагийн менежмент, багаар ажиллах, дизайн болон бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх;
- Ижил сонирхолтой залуус, мэргэжилтнүүдтэй танилцаж, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэх боломжтой;
Сайн дурын ажлын хугацаа, хуваарь:
- 2026 оны 9-10 дугаар сарыг дуустал;
Долоо хоногт 2–3 өдөр ажиллана;
- Ажлын онцлогоос шалтгаалан зарим тохиолдолд зайнаас ажиллах боломжтой.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 9 сарын 25, 23:59 цаг
____________________________________________