Хүрээлэн буй орчиндоо хувь нэмрээ оруулж, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуусыг Зориг Сангийн 17 дах удаагийн Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөрт урьж байна.
Тавигдах шаардлага:
- 25 хүртэлх настай
- Их, дээд сургууль төгссөн байх
- Хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
- Улаанбаатар хотод оршин суудаг байх
- Өөрийгөө хөгжүүлж, байгаль орчинд тустай үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байх
Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд 2026 оны 10 сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна. Хоцорсон материалыг шалгаруулалтанд оруулахгүй болно.
*Зориг сан нь хүний эрх, тэгш оролцоог дэмжигч байгууллага бөгөөд оролцогчдыг яс үндэс, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин, нийгмийн гарал болон бусад ялгаатай байдлыг хөтөлбөрийн шалгаруулалтад харгалзан үздэггүй болно.