KASCAP 2025 application form Logo
  • KASCAP - 2025

    Өргөдлийн маягт
  • ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бэрхшээлтэй залуусын манлайлалд зориулсан Монгол даxь анxны хөтөлбөр болох KASCAP-олон нийтийн нөлөөллийн хөтөлбөрийг Зориг сан 2025 онд хэрэгжүүлэхээр зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй залуусын манлайллыг дэмжих, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолойгоо хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар хүний эрх, тэгш хүртээмж, тэгш боломжийг хангах зорилготой юм. 

    Тус хөтөлбөр нь 5 жилийн хугацаанд хэрэгжсэн бөгөөд энэ жил 20-22 хөгжлийн бэрхшээлтэй залуусыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж, 6 өдрийн хугацаанд салбар бүрийн манлайлагчидтай уулзаж, хамтдаа суралцан мэдээлэл солилцох, холбоо тогтоох боломжуудыг олгохоор зорьж байна. 

     

    Хөтөлбөрт хэн хамрагдах вэ? 

    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү хөтөлбөрт хамрагдана.
    • Хөтөлбөр улсын хэмжээнд нээлттэй зарлагдаж байгаа бөгөөд УБ хотоос гадна, Монгол улсын 21 аймгаас материалаа илгээж хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

    Хөтөлбөр хаана, хэзээ хэрэгжих вэ?

    • Хөтөлбөр Улаанбаатар хоттой ойр байрлах амралтын газарт байрлаж явагдана.
    • 2025 оны 8 сарын 18-24-ний хооронд 6 өдрийн туршид  хэрэгжинэ.

     

    Хөтөлбөрт хамрагдсанаар: 

    • Хөгжлийн бэрхшээлээс үл хамааран нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх боломжуудын талаар суралцаж, мэдээлэлтэй болно
    • Улс төр, нийгэм, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт, мэдээллээ гүнзгийрүүлнэ
    • Хувь хүний хөгжил, сэтгэл судлал, сэтгэл хөдлөлийн талаарх сонирхолтой сургалтуудад хамрагдана
    • Мэргэжлийн зөвөлгөө, удирдамжин дор бичил төсөл боловсруулахад суралцана



    Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд 2025 оны 8 сарын 3-ны өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна. Хоцорсон материалыг шалгаруулалтанд оруулахгүй болно. 

    *Зориг сан нь хүний эрх, тэгш оролцоог дэмжигч байгууллага бөгөөд оролцогчдыг яс үндэс, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин, нийгмийн гарал болон бусад ялгаатай байдлыг хөтөлбөрийн шалгаруулалтад харгалзан үзэхгүй.

     

  • I. Хувийн мэдээлэл:


  • II. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол:

  • Жич: Одоогоор ажил эрхлээгүй тохиолдолд "Хамаарахгүй" гэж бичнэ үү. 

  •  
  • Файл сонгох
    Cancelof
  • III. Эссэ

    Эссэ нь хөтөлбөрийн гол шалгуур үзүүлэлт болох бөгөөд үгийн тоонд багтаан бичсэн байна. 
  • 0/301
  • 0/500
  • 0/50
  • IV. Бусад

  • Эдгээр асуулт нь хөтөлбөрийн шалгаруулалтанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй учир та үнэн зөвөөр хариулна уу.

  • VI. Гарын үсэг

  • Дээр дурдсан бүх мэдээлэл нь үнэн зөв болно. 

  •  
  • Should be Empty: