• Image-75
  • Image-79
  • Зориг сан, АНУ-ын Мерали сантай хамтран хэрэгжүүлж буй охидын тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөлийн маягт

  • Зориг сан нь анх энэхүү хөтөлбөрийг 2010 онд АНУ-ын Азийн сан болон Мерали сантай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийгмийн идэвх, сурлагын амжилтаараа тэргүүлж байгаа хэдий ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа нийт 160 эмэгтэй оюутныг хамруулан сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцаж, сургуулиа төгсөх боломжоор хангасан юм. 

    Хөтөлбөрийн зорилго нь Шинжлэх ухаан, Инэженерийн чиглэлээр суралцаж буй эмэгтэй оюутнуудыг дэмжих замаар тус салбарт эмэгтэйчүүдийн эзлэх  байр суурийг бэхжүүлэх, хүйсийн тэгш бус байдлыг арилгахад оршино.  

    Ийнхүү бид хөтөлбөрийн дараагийн шинэ элсэлтийг хүлээн авхаар сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

    Хөтөлбөрт хамруулах шалгуурууд: 

    1. Энэхүү хөтөлбөрт зөвхөн МУИС, ШУТИС-ийн дараах салбар сургуулиудад энэ хичээлийн жилд бакалаврын өдрийн ангид 1-р курст суралцаж буй эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой. 

    МУИС-ийн оюутнуудад

    • ШУС-ийн Байгалийн Ухааны салбар: БАГЦ 1 болон БАГЦ 2 салбарт сургуулиудад 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын өдрийн үндсэн ангийн 1-р курст суралцаж байгаа эмэгтэй оюутнууд
    • ХШУИС-д 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын өдрийн үндсэн ангийн 1-р курст суралцаж байгаа эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой. жич: ХШУИС-ийн 2+2 хөтөлбөрийн оюутнууд хамрагдах боломжгүй. 

    ШУТИС-ийн оюутнуудад

    • Барилга, архитектурын сургууль, 
    • Геологи уул, уурхайн сургууль, 
    • Механик, тээврийн сургууль, 
    • Мэдээлэл, холбоо технологийн сургууль, 
    • Үйлдвэрлэлийн технологийн сургууль, 
    • Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, 
    • Эрчим хүчний сургууль зэрэг сургуулиудад 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын өдрийн үндсэн ангийн 1-р курст суралцаж байгаа эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой. жич: дээрх салбар сургуулиудын 1+3, 2+2 хөтөлбөрийн оюутнууд хамрагдах боломжгүй.  

     

    2. Тухайн элсэгчийн сонгосон мэргэжлийн суурь хичээлүүдийн ЭЕШ-ын дундаж оноо 700-аас дээш байх

    3. Тухайн суралцаж байгаа сургуулидаа сонгосон мэргэжлээрээ тууштай суралцаж, 4 жилд багтаан сургуулиа төгсөх боломжтой оюутан байх 

    4. Сонгосон мэргэжилдээ сонирхолтой байх

    Эдгээр шалгууруудыг хангаж байвал сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой. 

    Зориг сан нь шалгаруулалтын үйл явц, үр дүнгийн талаар ямарваа нэгэн тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй ба энэ нөхцөлийг зөвшөөрч байвал дараах өргөдөлийн маягтыг бөглөнө үү.

    Хэрэв асуулт байвал scholarship@zorigfoundation.org хаягаар холбогдон асуултаа асууна уу. 

     

  • ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

  •  - -
  •  
  •  
  •  
  • Гэр бүлийн талаарх асуултууд

  •  
  • Эссэ: Суралцаж буй мэргэжлээ яагаад сонгосон бэ? Чиний мэргэжлийн онцлог давуу тал нь юу вэ? (250 үгэнд багтааж бичнэ)

  • АСУУЛТ: Чиний ойрын 5 жилийн төлөвлөгөө юу байгаа вэ? (250 үгэнд багтааж бичнэ)

  • БУСАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ

  • ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАГЧ

  • Таны талаар мэдээлэл ѳгч чадах 2 хүний таалархи дэлгэрэнгүй мэдээллийг ѳгнѳ үү. Одоогийн эсвэл хамгийн сүүлд төгссөн сургуулийн багш, дадлага хийсэн газрын албан тушаалтан байж болно.

  • Эхний тодорхойлолт гаргагч

  • Хоёр дахь тодорхойлолт гаргагч

  • ХАВСРАЛТ МАТЕРИАЛ

  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  • Upload a File
    Cancelof
  • Should be Empty: