Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг Зориг сан Палома ХХК-тай хамтран Монгол улсын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хувь нэмэр оруулах зорилгоор 2 дахь жилдээ хэрэгжүүлэхээр зарлаж байна. Уг хөтөлбөрт УБ хотод байрлах их сургуулиудад 3,2-с дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд хамрагдах боломжтой.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:
- Сургалтын төлбөрийн тэтгэлэг авна
- Төслийн менежментэд суралцаж, нийгмийн сайн сайхны төлөөх бичил төсөл хэрэгжүүлнэ
- Хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамрагдана
- Багаар ажиллах, манлайлах чадварт суралцана
- Танилын хүрээгээ тэлэх боломжтой болно
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Улаанбаатар хотод байрлах дотоодын их сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх (мэргэжил харгалзахгүй)
- Нийт суралцсан хугацааны голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
- Үе тэнгийн залуустай хамтран өөрийгөө сорих, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх
- Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх
ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ: Тавигдах шаардлагыг хангаж буй оюутнууд өргөдлийн маягтыг цахимаар бөглөж илгээх ба Зориг сангийн байранд биеэр ирэх шаардлагагүй болно. Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 ОНЫ 10 САРЫН 5-НЫ ӨДРИЙН 23:59 ЦАГ
Дэлгэрэнгүйг: 11-315444 | admin@zorigfoundation.org