Зориг сан Палома ХХК-тай хамтран “Эрүүл мэнд эрхэм баялаг, Эрдэм мэдлэг дээдийн баялаг” уриан дор дотоодын их, дээд сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутнуудын дунд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт УБ хотод байрлах их сургуулиудад 3,2-с дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнууд хамрагдах боломжтой.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:
- Сургалтын төлбөрийн тэтгэлэг авна
- Төслийн менежментэд суралцаж, нийгмийн сайн сайхны төлөөх бичил төсөл хэрэгжүүлнэ
- Хувь хүний хөгжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад хамрагдана
- Багаар ажиллах, манлайлах чадварт суралцана
Танилын хүрээгээ тэлэх боломжтой болно
Тавигдах шаардлага:
• Улаанбаатар хотод байрлах дотоодын их сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх (мэргэжил харгалзахгүй)
• Нийт суралцсан хугацааны голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
• Үе тэнгийн залуустай хамтран өөрийгөө сорих, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй байх
• Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг байх
ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ: Тавигдах шаардлагыг хангаж буй оюутнууд өргөдлийн маягтыг цахимаар бөглөж илгээх ба Зориг сангийн байранд биеэр ирэх шаардлагагүй болно. Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй.
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 ОНЫ 10 САРЫН 18-НЫ ӨДРИЙН 23:59 ЦАГ
Дэлгэрэнгүйг: 11-315444