Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан “Сурагч Чадавхжуулах Хөтөлбөр” Австралийн Засгийн газрын “Direct Aid Program (DAP)” хөтөлбөрийн дэмжлэгтэй 21 дэх жилдээ зарлагдлаа.
Хөтөлбөр 8 сарын турш үргэлжилнэ.
Тавигдах шаардлага:
- Улаанбаатар хотын EБС-ийн ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх
- Хүний эрх, эрх чөлөө, ялгаатай байдал болон нийгэм, эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байх
- Төсөл санаачлан хэрэгжүүлж, шинэ чадварт суралцах эрмэлзэлтэй байх
- 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт идэвхтэй, бүрэн оролцох боломжтой байх
Дээр дурдсан шаардлагыг хангасан сурагчид 2025 оны 12-р сарын 21-ний 23:59 цагаас өмнө энэхүү цахим өргөдлийн маягтыг бөглөнө үү.
Хөтөлбөр ЕБС-ийн хичээлийн бус цагаар, үнэ төлбөргүй явагдах бөгөөд Улаанбаатар хотын төвөөс алслагдсан сургуульд суралцдаг бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сүүлийн улирлын албан ёсны дүнгийн хуулбар
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Хүний эрх, Ардчиллын талаарх суурь ойлголтоо бэхжүүлнэ
- Салбар бүрийн манлайлагчидтай уулзана
- Манлайлал болон бусад зөөлөн ур чадваруудаа бусад оролцогчдоосоо суралцах
- Хөтөлбөрөөс сурч мэдсэн ур чадвараа ашиглан нийгэмд хандсан төсөл санаачлан, хэрэгжүүлэх боломж
Хөтөлбөрийн агуулга:
Хөтөлбөрийн нээлт: Хөтөлбөрт шалгарсан сурагчид өөр хоорондоо танилцаж, тэдний эцэг эхээс хөтөлбөрт хамрагдах зөвшөөрөл авах үйл ажиллагаагаар эхэлнэ.
Семинар: Оролцогчдын манлайллын ур чадварыг бэхжүүлэх, мөн хувь хүний хөгжлийг дэмжих сургалтууд орно.
Ур чадварын сургалт: Төсөл хэрхэн бичих, өөрийгөө бусдад хэрхэн илэрхийлэх болон багаар ажиллах зэрэг ур чадвар эзэмшинэ.
Сэдэвчилсэн аялал: Эх орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж байгаа дотоодын болон гадны бүтээн байгуулалт, байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж олгоно.
Нийгэмд тустай бичил төсөл: Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид сургалтын хугацаанд олж авсан мэдлэг мэдээлэл дээр үндэслэн 4 багт хуваагдан нийгэмд тустай бичил төсөл санаачлан хэрэгжүүлнэ.
Хаалт, төгсөлтийн арга хэмжээ: Төгсөлтийн арга хэмжээний үеэр өөрсдийн бие даан хэрэгжүүлсэн төслөө танилцуулах, хөтөлбөрийн хугацаанд сурч мэдсэн зүйлсээ дүгнэн ярилцдаг.