Зориг сан нь "Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих" хөтөлбөрийг дөрөв дэх удаагаа хэрэгжүүлэхээр зарлаж байна.
Уг хөтөлбөр нь залууст ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлэх, ажлын бодит туршлага хуримтлуулах, залуусыг тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх бөгөөд ажилгүйдлийг бууруулж, залуусын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой.
Тавигдах шаардлага:
- 26 хүртэлх настай байх
- Ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
- Их, дээд сургуульд сурч байсан эсвэл төгссөн байх (төгсөх курсын оюутан байж болно)
- 5 сарын турш хөтөлбөрт идэвхтэй оролцох боломжтой
- 6 сараас дээш хугацаанд ажил идэвхтэй хайж байгаа
- Улаанбаатар хотод амьдардаг байх (Алслагдсан дүүрэг, хорооны иргэдэд давуу тал олгоно)
Дээрх шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар 2021 оны 1 сарын 20-ны өдрийн 23:59 цаг хүртэл бөглөнө үү. Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй болно.