Нийгэмдээ хувь нэмрээ оруулж, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг Сан 22 дахь удаагийн ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-т урьж байна.
Өнгөрсөн 21 жилийн хугацаанд эгнээндээ 450 гаруй залуучуудыг нэгтгэсэн уг хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд манлайлах чадварт суралцах, олон салбарын манлайлагчидтай холбоо тогтоох боломжуудыг олгодог.
Тавигдах шаардлага:
- 25 хүртэлх настай
- Их, дээд сургууль төгссөн байх
- Долоо хоногт 3 хүртэлх цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой
- Улаанбаатар хотод оршин суудаг байх
- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд 2024 оны 9 сарын 24-ний 23:59 цаг хүртэл хүлээн авна. Хоцорсон материалыг шалгаруулалтанд оруулахгүй болно.
*Зориг сан нь хүний эрх, тэгш оролцоог дэмжигч байгууллага бөгөөд оролцогчдыг яс үндэс, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин, нийгмийн гарал болон бусад ялгаатай байдлыг хөтөлбөрийн шалгаруулалтад харгалзан үздэггүй болно.